Ж.АМАРСАЙХАН: 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээгээд ХЭДЭН ШИРХЭГ ХУВЬЦАА байгааг нь мэднэ
Батхуяг
Үйл явдал
/
8 цаг 4 мин

1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийж байна.  

ҮЦТХТ-ийн Захиргаа, хүний нөөц, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайхан, ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа бол төрөөс байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ тэгш хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж, эзэмшүүлж буй хэлбэр юм. 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлж эхэлсэн. Засгийн газраас 2026 оны 4-р сарын 29-ний өдөр 1072 хувьцааны өв залгамжлалын эрхийг шилжүүлэх шийдвэр гаргасан. ҮЦТХТ байгууллага үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг төрийн нэрийн өмнөөс цахим хэлбэрээр хадгалдаг, мөн арилжааны төлбөрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Засгийн газрын тогтоолд заасны дагуу 6-р сарын 1-нээс иргэдэд 1072 хувьцааг өвлүүлэх, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажил эхэлнэ.

Нас барсан иргэний ар гэрийнхэн: 

1-р алхам, ҮЦТХТ-ийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг кирил том үсгээр бичиж илгээхэд тухайн иргэний 1072 хувьцааны үлдэгдлийн мэдээллийг өгнө. Ингэснээр хэдэн хувьцааг байгааг мэднэ. 

2-р алхам, Өөрт ойр байгаа нотариатад очиж нас барсан иргэний хувьцаа болон түүнд оногдох ногдол ашгийн мэдээллийг авч болно. ҮЦТХТ болон Монголын нотариатчдын танхим 2025 онд бүх үйл ажиллагаагаа цахимжуулсан учир өөрт ойр ногариатчид хандаж болно.

Нотариатчдын танхимаас иргэний мэдээлэлд үндэслэн “Өв залгамжлалын гэрчилгээ”-г цахим системд байршуулна. Гэрчилгээг байршуулсны ҮЦТХТ-өөс өвлөгдөж буй хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна. Бүртгэж баталгаажуулсан тухай мэдээллийг И-Монголиа ситемээр иргэдэд хүргэнэ. 

Нотариатчид хандаж, Өвлөх эрхийн гэрчилгээ авсан бол ҮЦТХТ-д хадгалагдаж буй хувьцаа болон ногдол ашиг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд шилжиж орно. Ногдол ашиг шуурхай шилжих боломж бүрдсэн. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(122.201.31.161) 2026-05-27 15:55:14
2019 оны 1223 нас барсан хүн
(122.201.31.161) 2026-05-27 15:53:19
2019 оны 12 23
Батдэлгэр (122.201.31.161) 2026-05-27 15:52:15
РГ67072177