Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдуулах асуудлыг судлаж УХААЛАГ ШИЙДВЭР гаргахын хүсчээ
Батхуяг
Үйл явдал
/
14 цаг 15 мин

УИХ-ын дарга С.БАЯМБАЦОГТ Монгол үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.МАГАЛЖАВ болон хууль санаачлагч П.Сайнзориг гишүүнтэй уулзаж санал солилцжээ.  МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзаж "Их эе"-ээс улиран сонгогдсон явдалд нь баяр хүргэж амжилт хүсэж, бөхйин холбооны үйл ажиллагаа сайжирч буйд олон түмэн ч ам сайтай байгааг онцлов. 

Бөхийн тайлбар,шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн тун аятайхан болж байгаа. Хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, сэргээш хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарал тавьж ажиллахыг захилаа.

Удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход манай МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэй. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой тохиож байгаа учраас 1024 бөх барилдах болов уу яах бол гэсэн олон нийтийн болоод бөхчүүдийн хүлээлт ч их байна. Энэ дээр мэдрэмжтэй, ухаалаг хандаж, хэдэн бөх барилдуулах нь зохистой талаар МҮБХ маш ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах нь зүйтэй талаар санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.