БУРХАН БАГШИЙН их дүйчэн өдөр тохионо
Батхуяг
Үйл явдал
/
7 цаг 55 мин

Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтийн баяр амралтын өдөр энэ ням гарагт буюу тавдугаар сарын 31-нд тохионо.  Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.

Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.

Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.

Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ-Гандантэгчэнлин хийдэд, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураах боломжтой. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.