Монгол Улс анх удаа шатрын спортын Ази тивийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна. Тэмцээн 5-р сарын 29-нөөс 6-р сарын 7-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ нь Азийн тивийн аварга шалгаруулах нээлттэй ангиллын 21 дэх удаагийн, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн тэмцээн юм. Монголын шатрын холбоо нь Азийн шатрын холбоо болон Олон улсын шатрын холбооны нэрийн өмнөөс энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнд 27 орны 248 тамирчин оролцохоос эмэгтэй 101, эрэгтэй 147 тамирчин байна. Гадаадаас 172 тамирчин хүрэлцэн иржээ.
Өнгөрсөн жил АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар Азийн шатрын холбооноос энэхүү томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг авсан байна.
Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн нь дэлхий эрэмбээр хоёрдугаарт бичигддэг том тэмцээн юм. Ирэх 6 дугаар сарын 4-ний өдөр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович болон Казахстаны тэрбумтан, шатрын зүтгэлтэн Тимур Турлов нар Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон.
“Тэмцээний бэлтгэл 2-3 сар үргэлжилж байна. Тэмцээн зохион байгуулах газар болон тамирчдын байрлах газар, тусгай шаардлагын дагуу дөрвөөс дээш одтой зочид буудалд тэмцээнийг зохион байгуулах зэрэг шалгуур ёсоор бэлтгэлээ бүрэн хангасан байна.
Цаашид олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой болсонд баяртай байна” гэж Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн М.Гүнбаяр ярилаа.
Тэмцээн Швейцарь системийн 9 өргөөр, классик цагийн хяналттайгаар явагдана. Тоглогчдод эхний 40 нүүдэлд 90 минут, дараа нь тоглолтоо дуусгахад 30 минут олгох бөгөөд эхний нүүдлээс эхлэн нүүдэл бүрд 30 секундийн нэмэгдэл цаг тооцогдох юм. Техник технологийн хувьд шатрын холбоо нь шууд дамжуулалтын 100 ширхэг төхөөрөмжтэй болсноор м тэмцээний үр дүнг дэлхийн бүх улсад шууд дамжуулах боломж бүрджээ.
-
3 цаг 30 мин
-
5 цаг 15 мин
-
7 цаг 53 мин
-
7 цаг 55 мин
-
13 цаг 57 мин
-
13 цаг 58 мин
-
Уржигдар 18 цаг 05 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
Уржигдар 10 цаг 32 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 32 мин
-
Уржигдар 16 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 03 мин
-
13 цаг 58 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин