ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 35 мин

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай болон удирдлагууд өнөөдөр /2026.05.28/ дэлхийн тэргүүлэх хөрөнгө оруулалтын сан, хөрөнгийн удирдлагын компани, банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад:

- T. Rowe Price

- Morgan Stanley Investment Management

- Capital Group

- Franklin Templeton

- Citibank зэрэг олон улсын томоохон хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр:

- Зэс боловсруулах цогцолбор,

- Ган боловсруулах үйлдвэр,

- Асгатын мөнгөний орд,

- Бортээгийн орд,

- Боловсруулах үйлдвэрлэл болон дэд бүтцийн стратегийн төслүүдийн талаар танилцуулж, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Хөрөнгө оруулагчдын зүгээс:

- баялгийн сангийн засаглал,

- IPO болон хөрөнгийн зах зээлийн боломж,

- төслүүдийн санхүүжилтийн бүтэц,

- critical minerals бодлого,

- хууль эрх зүйн орчин,

- улс төрийн тогтвортой байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал солилцлоо.

Мөн уулзалтаар Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилгын хүрээнд төрийн өмчит уул уурхайн салбарын шинэчлэл, хөрөнгийн удирдлагын бодлогыг танилцуулж, “Эрдэнэс Монгол” нэгдлийг үйл ажиллагааны холдинг бүтцээ үндэсний стратегийн хөрөнгийн мэргэжлийн удирдлагын тогтолцоотой уялдуулах, “Чингис Хаан Баялгийн Сан” корпораци болгон хөгжүүлж байгааг онцоллоо.

Өнөөдрийн уулзалт нь “Эрдэнэс Монгол” нэгдэл олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, хөрөнгийн удирдлагын байгууллагуудтай стратегийн түншлэл хөгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбогдох, шинэ хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтын ажиллагаагааны чухал алхам боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.