А.АМАРТҮВШИН болон М.ЦОГЗОЛМАА нар МАРАФОНЫ төсвөөс 500 саяын ЦАВЧАА ХИЙСЭН байж болзошгүй нь!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 цаг 22 мин

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2026 оны 05 дугаар сарын 23-нд “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөв. Эл тэмцээнийг 900 сая төгрөгөөр бэлтгэл ажил хангаж, зохион байгуулсан гэж Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдэгдээд 1.2 тэрбумын ашиг олсон гэж бахдадтайгаар хэвлэлийнхэнд ярьсан.

Гэтэл тус тэмцээний нарийн дэг, зохион байгуулалт, нийт санхүүжилтийн талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Цогзолмаа “TENGER TV” –ийн хэлэлцүүлэгт оролцох үеэрээ “Улаанбаатар марафоныг 360 сая төгргөөр зохион байгуулж байгаа” хэмээн мэдэгдсэн. Албаны хоёр хүний ярианаас бодоход 600 орчим сая төгрөг “СОХ ДУТАЖ” байна.

Мөн Нийслэлийн биеийн тамир, спортын газрын ШИЛЭН ДАНСЫГ шалгаж үзвэл 2026 оны 03 дугаар сарын 31-нд “ХАЙПЭЙ” ХХК-ийн MN270032005003147299 тоот данс руу 57 саяар, 47 саяар нийт 104 сая төгрөгийг хоёр удаагийн гүйлгээрээ, 04 дүгээр сард 391 сая төгрөгийг дөрвөн удаагийн гүйлгээгээр, 391 сая орчим төгрөгийг зарцуулсан байна.

Үндсэндээ 500 сая орчим төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулсан болж таарах нь. Нэг анхаарал татаж буй зүйл бол төсвийн 500 орчим сая төгрөгийг “ХЭЙПАЙ” гэх ганцхан компаниар дамжуулж гаргааж, тэндээс 300-400 орчим сая төгрөгийн ЦАВЧАА ХИЙСЭН байж болзошгүй байна. “ХАЙПЭЙ” ХХК нь нэг гүйцэтгэх захиралтай, дөрвөн компанийн салбартай аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.90.206) 2026-05-28 22:01:01
Хулгай хийхээс өөр ямарч ажил хияхгүй бузар сүгүүд...Учрал гуай энэ чамд хамаатай шүү....