ЦУУТАЙ ЗАЛУУ ХУРИМГҮЙ....
Батхуяг
Онцлох улстөрч
/
3 цаг 6 мин

Өнөөдрийн онцлох улстөрчөөр будаг нь ханхалсан шинэхэн хотын дарга, БЯРУУЗАНЫН ПҮРЭВДАГВА. Монголчууд “цуутай хүүхэн хуримгүй” гэдэг. Харин МАН-ын шинэ үеийн лидер, будаг нь ханхалсан БЯРУУЗАНЫН ПҮРЭВДАГВА дарга ёстой хуримгүй хоцорлоо хөөрхий... Хотын даргаар томилогдсоныхоо дараа тэрбээр хэвлэл өгсөн ярилцлагадаа “06 сарын 18-нд ХУРИМАА ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН. Ханиасаа  уучлал гуйж байна. Намын даалгавараар гэнэт шинэ ажилд оччихлоо” гээд хувийн амьдралаа дэвэн дэлхийгээр нэг зарлачихав. Ямар ч гэсэн ХУРИМЛАЖ ЧАДАХГҮЙ болж байгаа нь харамсалтай, хөөрхий.

Хүмүүсийн нүд хужирлаж, анхаарал татаж, элдэв бусад нэр орооцолддог бүсгүй хүнийг ёжлохдоо “цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй” гэх хэлц үгээр зүйрлэдэг. Атал энэ үг эрх баригчдад шилжчихжээ. Х.Нямбаатарын оронд хотыг удирдах хүн нь МАН-ын залуу үеийн төлөөлөл, царайлаг, нуруулаг, боловсрол мэдлэгтэй, хотын унаган иргэн. Ерөнхийлөгчийн экс хүргэн, Ерөнхий сайдын баруун гарын жанжин гэх зэргээр НИЙГЭМД ТАНИУЛЖ ёстой л тоостой газар суулгаагүй дээ, хөөрхийг. Энхийн цагаан тагтаа, эвлэрэл найрын бэлгэдэл болгож, УУХАЙЛАН ЦУУРАЙТУУЛЖ байгаад тав хоног СОШИАЛААР МАГТАЖ 2.3 их наядын нөөц хөрөнгөтэй ХОТЫН ДАРГЫН ТАМГЫГ АТГУУЛЧИХАВ.

Одоо түүнийг хэрхэн ажиллаж, иргэдийнхээ төлөө юу хийхийг харах л үлдсэн. Ямар ч байсан өмнөх дарга Х.Нямбаатар шиг гудманд гарч иргэдийнхээ эсрэг ЖАГСАЖ, лайв хийж явахгүй. Татвар хураамж шинээр нэмэхгүй, төсвийн мөнгийг замын хашлагад бус ХҮНД ЗОРИУЛНА гээд чихэнд чимэгтэй, амьдрал наалдахуйц АФОРИЗМ хэлсэн. Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг. Хэлсэнээ хийж, ярьсанаа хэрэгжүүлэхгүй бол ИРСЭН ШИГЭЭ Л БУЦНА. Тостой тогооноосоо гарч чадахгүй, толгойгоо тойпуугаар хагалуулж мэдэх ЭГЗЭГТЭЙ ҮЕД л залуу хүний ЗОРИГ ЗҮРХ гаргаж тооноор ороод ирсэн дээ...

ЦУУТАЙ ЗАЛУУ ХУРИМГҮЙ ....

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.