Х.НЯМБААТАР дарга Б.ПҮРЭВДАГВА даргаас СЭЛБЭ ХОТ, ШАР ХАД, ХАНЫН МАТЕРИАЛЫН орон сууцны төслүүдийг ДУУСГАХЫГ ГУЙЛАА
Батхуяг
Үйл явдал
/
6 цаг 37 мин

Хотын дарга асан Х.НЯМБААТАР шинэ дарга Б.ПҮРЭВДАГВАД дараах зүйлийг захилаа. Тэрбээр Улаанбаатар хотод нэн тэргүүнд шийдэх хоёр асуудал бий. Авто замын түгжрэл, агаарын бохирдол. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг орон сууцжуулах хэд хэдэн том төслийг хөдөлгөсөн юм.

Сэлбэ хот, Баянхошуу, Шар хад, Ханын материал гээд олон байршилд газар чөлөөлж, яндан буулгаж, бүтээн байгуулалт эхлүүллээ. Баянхошуу, Шар хад дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц эхнээсээ ашиглалтад орлоо. Сэлбэ хотын барилга цутгалт 9-р давхартаа орж байна. Дамбадаржаагийн станц удахгүй ашиглалтад орж, тухайн орчмын дэд бүтцийн хангамж тэр чинээгээр сайжирна.

Хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад эдгээр төслийг заавал үргэлжлүүлээрэй гэж захих байна. Учир нь, энэ ажил бол Улаанбаатар хотын нийт иргэдийн хүсэл, зорилго юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.