УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦЛОО
Батхуяг
Үйл явдал
/
11 мин

Улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах чиглэлээр зохион байгуулж буй үзлэг, хяналт-шалгалтын ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос хийсэн хуралд аймгийн Онцгой комиссын гишүүд цахимаар оролцлоо. Хуралд аймгийн Онцгой комиссын гишүүд оролцож, Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй үзлэг, хяналт-шалгалтын ажлын зорилго, зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл авлаа.

Хурлын үеэр болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг арилгах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн онцлогт тохируулан хяналт-шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчлийг тухай бүр арилгуулах, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг онцгойлон анхааруулав. Улсын Онцгой комиссоос өгсөн албан даалгаврын хүрээнд яг одоо аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.