Р.ДАВААДОРЖ: Монгол төр үнэхээр ДОРДЛОО
Батхуяг
Үйл явдал
/
9 мин

АТГ-ын үүдэнд, Эдийн засгийн ухааны Доктор Р.Даваадорж, нэр бүхий төрийн албан тушаалтны авилгал болон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн талаарх мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би хувь иргэнийхээ хувиар төрийн авлигал, эрх мэдлээ ашиглаж хийдэг хууль бус үйлдлийг баримтжуулсныгаа өнөөдөр АТГ-т өглөө. Зөвхөн АТГ ч биш Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт мөн хандаж байна. Уг асуудлын хэдэн сарын өмнө сөхсөн ч авч хэлэлцэхгүй байгаа юм.

Оюутолгойн гүний уурхайтай холбоотой асуудлаар гадаад иргэдээс зөвлөгөө авна гэснээс өөр мэдээлэлгүй, нууцын зэрэгт авчээ. Авлигаас гадна эрх мэдлээ урвуулан ашигласан байна. Засгийн газраас мөнгөн дүн дээрээ 1 сая 300 мянган фунт стерлинг нэмжээ.  Гэтэл Засгийн газраас нэмэлт мөнгөн дүнг нөхөж олгох нь зөв үү?

Хэн ч үл мэдэгдэх англи хоёр хүнтэй ямар гэрээ хийсэн нь тодорхойгүйгээр шилжүүлжээ. Том компани,  Энэ нь 2021, 2022 оны үйл явдал. 2024 онд сонгуулийн өмнө ЗГ-ын хурлаар нууцын зэрэглэлд оруулж, нөхөж мөнгө олгох шийдвэр гаргуулан 1.6 сая фунт стерлинг шилжүүлжээ. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд харшлах үйлдэл. 

Монголын төр ийм хэмжээнд очиж "унана" гэдэг харамсалтай. Тагнуулын ерөнхий газарт хандах шалтгаан нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.