“Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр “Хүй долоо худаг”-т ажиллаж, арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцан, зохион байгуулалтын төлөвлөлтийг газар дээр нь нарийвчлан тохиролцлоо. Ажлын хэсэг адууны парадын маршрут, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, үзэгч, наадамчдыг хүлээн авах хэсэг, үзвэр үйлчилгээний хэсэг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчин, иргэдийн отоглох, буудаллах хэсгүүдийн байршлыг эцэслэн шийдвэрлэлээ.
Мөн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилт, шинэчлэлтийн ажлуудын төлөвлөлтийг хэлэлцэж, иргэд олон нийтийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.
“Дэлхий адууны өдөр” нь Монголын адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ болох тул бэлтгэл ажлыг өндөр зохион байгуулалттай, чанартай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
-
1 цаг 57 мин
-
2 цаг 7 мин
-
2026-05-28
-
2026-05-28
-
2026-05-27
-
2026-05-28
-
2026-05-28