Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн төлөөлөл Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200, 201, 202 дугаар байрны иргэдтэй уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
7 мин

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 200, 201, 202 дугаар байрны иргэдтэй дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд гурван талт уулзалт зохион байгуулж, төслийн хэрэгжилтийн явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвшилцөв.

Уулзалтад иргэдийн төлөөлөл, төсөл хэрэгжүүлэгч “Ай Ди Си Проперти” ХХК, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-ийн төлөөлөл оролцож төслийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн байрны хаяг, тооттой холбоотой асуудлыг шийдвэрлэх, мөн өмчлөх эрхийн мэдээллийг баталгаажуулах зорилгоор Улсын бүртгэлийн байгууллагад урьдчилсан тэмдэглэл хийлгэх ажлын талаар талууд санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.