Г.БАТДОРЖ дарга 35 саяыг “OPEN MIC” арга хэмжээнд зарцуулж ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
23 мин

Монгол улсын нэгдсэн төсөв, нийслэлийн төсөв гээд хоёр том төсөвтэй болоод удсан. Нийслэл хэмээх их айл 2,6 их наядын төсвөөр дарга цэргүүд нь гараа угаас, эхнээсээ буруу байсан нь нотлогдож, гав зүүгээд эхэлсэн. Хотынхон салбарт бүрт МӨНГӨӨР БОРОО ОРУУЛСАН. Үүний нэг жишээ нь “Улаанбаатарын хавар -2026” соёл урлагийн арга хэмжээ юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулжээ.

Ингэхдээ Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Батдорж нь 2026 оны 03 дугаар сарын 25-ний 26-03/26 тоот ажил гүйцэтгэх гэрээг “ЮНАЙТАД АРТС ГРУПП” ХХК-ийн захирал Д.Энхтайвантай байгуулж дөрвөн удаагийн “нээлттэй микрофон” арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцжээ.

Гэрээнд дээрх ажлыг 2026 оны 03 дугаар сарын 30-ний дотор гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд нэг удаагийн үйлчилгээний хөлс нь 8 сая 800 мянга байна гэж тооцон, дөрвөн удаа зохион байгуулах нийт төлбөр 35 сая 200 мянган төгрөг бөгөөд гэрээний төлбөрийг 100% шилжүүлж авсан байна.

Энэ нь бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4 дэх заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны “Төсвийн сахилга бат, харуицлагыг чангатгах тухай” 05 тоот албан даалгавар зэргийг зөрчиж, дураараа дургисан үйлдэл болжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.