НИТХ-ын төлөөлөгч Ч.БАТЗОРИГ МАН-ын бага хурлын гишүүний хураамжаа КОМПАНИЙНХАА ДАНСНААС төлжээ!!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
14 мин

Хог шороондоо дарагдаж, ядуурал, ялзралдаа дийлдсэн Баянзүрх дүүргийн иргэдийн толгойг эргүүлж, “мөнгөөр” гарч ирсэн НИТХ-ын төлөөлөгчдийн нэг нь Ч.Батзориг гэгч. Өмнө нь “Улаанбаатар-Мандалговийн Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийн зохицуулагч”-р ажиллаж байгаад Д.Сумъяабазар аваргыг хотын дарга байхад “түгжрэл” хариуцсан төслийн нэгжийн дарга болж даргаас даргын дамжаа дүүргэсээр яваа нэгэн юм.

Тэрбээр нийслэлд сонгогдсон шинэхэн төлөөлөгч атлаа Х.НЯМБААТАР даргаар албан тушаалын бялуу хүртээд амжсан. 2025 оны 3-р сард байгуулагдсан шахмал түлшийг хийн түлшин шилжүүлэх чиг үүрэг бүхий “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК орон нутгийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа нэгэн.  Соёлын төв өргөөний 10 давхарт оффислож түрээс төлдөг атлаа “МАН-ын Удирдах зөвлөл”-д түрээсийн төлбөр гэсэн утгаар 5 сая 760 мянган төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 08-нд шилжүүлжээ. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.