Хүүхдийн баярын өдрийн нэгдсэн арга хэмжээнд оролцохдоо хотын дарга Б.Пүрэвдагва "Ах нь та нарт 1000 хүүхэд 4 улиралд амрах боломжтой хүүхдийн зуслан барьж өгнө" гэж хэлсэн нь нэр бүхий гишүүдийн ундуйцлийг хүргэжээ. Хотын даргын хэлсэн үгийн хариуд УИХ-ын гишүүн П.БАТЧИМЭГ дараах байр суурийг илэрхийлж, өөрийн албан ёсны сошиал сүлжээндээ бичжээ. Тэрбээр "Хотын шинэ дарга баярын өдөр талбай дээр гарч ирээд шууд л ах нь дүү нартаа 1000 хүүхэд 4 улирал амрах зуслан барьж өгнөө гэж ирээд юун сүржин, юун бардам амалдаг юм бэ. Төсвийн мөнгөөр татвар төлөгчдийн нурууг аван аван байж, дахиад л бөөн зардал дагаад бөөн мөнгө угаалт хийх нь.. Больж үз залуу минь. Ажил хэрэгч, хотыг удирдах хүний юун түрүүнд барьж авах ажил энэ лав яавч биш! Хүүхэд залуус, хөрөв нялх, хөгшид настнаа бодож, нийслэлчүүдээ амар тайван амьдруулах, зөв чөлөөтэй зорчих, зориулалтын мопед, дугуйн зам яаралтай шийдээд өгчих, төсвийг нь батлачих. Заа тэгвэл таны ажлын эхлэл зөв эхэллээ гэж талархана.
Дэлхийн улс орнуудад шинэ тутам дэлгэрч буй бичил цахилгаан тээврийн хэрэгслэлийг нийслэлд шинэ соёл, шинэ хэрэглээ бий болгох гэж хэн хүнгүй мэрийцгээж, ямар сайндаа хуульд нэмэлт өөрчлөлт хийж, бизнес эрхлэгчид, суррон скүүтер хэрэглэгчид, явган зорчигчдийн аль алины эрх ашгийг барьж ажиллаж байхав.
Ажил сургуульдаа цагтаа хурдан очих, цагаа хэмнэх, нийслэлийн түгжрэл, агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлэх зэрэг шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслэл өдрөөс өдөрт хэрэглээ нэмэгдэж, хориглох, хураах, торгох нь өнөө үед зүйд нийцэхгүй байгаа. Дүрэм журмаар кохицуулах гэж үзээд хүчрэхгүй болсон нь илт. Нөхцөл байдлыг бүгд харж, хүлээж осол гэмтэл, бэртэл сүүлийн 20-иод хоногт л гэхэд 300 гаруй нэмэгдсэн нь үнэхээр сэтгэл түгшээсэн асуудал болоод байгаа.
Нийслэлийн хүүхэд залуус, иргэдэд юу юу хамгийн түрүүнд чухал гэдгийг нийслэлийн дарга мэдрэх сэтгэл байна уу. Иргэдийнхээ төлдөг татвараас битгий хумсал хулгайл. Эрүүл иргэн, айдасгүй иргэн, эрх чөлөөт иргэн энэ нийгмийн том баялаг." гэжээ.
Харин хотын дарга Б.ПҮРЭВДАГВЫН хувьд Ерөнхий сайдын хүүхдийн төлөө "ЗА" гэсэн бол ЗААВАЛ ХИЙ санаачилгыг дэмжиж, хот хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгойлон анхаарна гэсэн юм.
-
21 цаг 30 мин
-
21 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 11 мин
-
Өчигдөр 08 цаг 36 мин
-
2026-05-28
-
2026-05-27
-
2026-05-28
-
2026-05-28