Дундговийн ХАРВААЧИД улсын аваргаас ХҮРЭЛ МЕДАЛЬ авлаа
Батхуяг
Үйл явдал
/
29 мин

Үндэсний сурын 2026 оны Улсын аварга шалгаруулах харвааны тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 47 багийн 700 гаруй тамирчин оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Дундговь аймгийг төлөөлөн оролцсон Их мандал зурхайн харваачид амжилттай оролцож, О.Дашдондов ахлагчтай, Б.Отгонхүү дасгалжуулагчтай эрэгтэй баг хүрэл медаль хүртлээ.

Их мандал зурхайн харваачид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс:

• 2022 онд хүрэл медаль

• 2023 онд мөнгөн медаль

• 2024 онд алтан медаль

• 2026 онд хүрэл медаль хүртэж, үндэсний сурын спортод тогтмол амжилт гаргасаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.