НҮБ-ын 81-р чуулганы 15 орлогч даргын нэнжээр Н.АНХБАЯР сонгогдлоо
Батхуяг
Үйл явдал
/
35 мин

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Бүгд хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дарга, орлогч дарга, хороодын дарга нар болон Товчоодын гишүүдийн сонгууль тус тус болов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргаар Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Гадаад хэргийн сайд Др. Халилур Рахман сонгогдсон бөгөөд тэрбээр НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах, НҮБ- 80 шинэчлэлийг хэрэгжүүлэх чухал цаг үед ажиллана. Мөн тус хуралдаанаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 15 орлогч дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нэгээр нь сонгогдов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч дарга нь Ерөнхий Ассамблейн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохих хуралдааныг даргалах, чуулганы ажлын хэвийн, үр дүнтэй үйл явцыг хангахад хувь нэмэр оруулах чиг үүрэгтэй. Монгол Улс Ерөнхий Ассамблейн орлогч даргаар сонгогдсоноор НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрхийг хамгаалах чиглэлээр баримталж ирсэн байр сууриа үргэлжлүүлэн ахиулах боломж дээшилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.