БАЯНЗҮРХ хайрханыг тахилаа
Батхуяг
Үйл явдал
/
20 мин

Өнөөдөр буюу билгийн тооллын 18-ны шар бич өдөр, Лусын буулттай өдөр Баянзүрх хайрханы тахилгын ёслол боллоо. Тахилгын үеэр лам хуврагууд байгаль дэлхий амгалан байх, хур бороо элбэгтэй, ургамал ногоо дэлгэрч, хүн зон эрүүл энх байхыг бэлгэдэн ном хурлаа. Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн хайрханы тахилгыг нэг өдөр зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог байв.

Уул ус тахих ёс нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг бөгөөд байгаль дэлхийгээ хүндэтгэн дээдлэх, хур бороо цагтаа орж, өвс ургамал дэлгэрэх, хүн зон амар тайван байхыг бэлгэддэг уламжлал билээ. Тахилгын ёслолд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцож, уул усандаа сүслэн мөргөж, ном хуралд даган баяслаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.