ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.МӨНХТҮШИГ ГЕРМАН, ШВЕЙЦАР, ШВЕД, БНХАУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ ТУС ТУС УУЛЗАВ
Батхуяг
Үйл явдал
/
25 мин

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Улаанбаатар хотноо 2026 оны 6 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Засгийн газрын Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн Тусгай төлөөлөгч Лю Шяомин, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал бөгөөд Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан дарга, Элчин сайд Иоахим Бертеле, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн газрын захирал Маркус Лейтнер, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Солонгосын хойгийн асуудлаарх Тусгай элч, Элчин сайд Петер Семнеби нарыг тус тус хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцож буй төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлого, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь бодлого, үйл ажиллагаа болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд 30 улс, олон улсын байгууллага, дотоодын эрдэмтэн судлаач зэрэг нийт 250 төлөөлөгч оролцоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.