ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ажиллах бүрэн эрх нь дууссан Д.ГАНЗОРИГИЙН орыг залгах Ц.ЦОГТ гэж хэн бэ
Батхуяг
Үйл явдал
/
56 мин

Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ц.Цогтыг МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ болгохоор олонх нь дэмжжээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид санал болгосон Ц.Цогтын боловсрол, ажлын туршлага

Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, ам бүл 2, 51 настай.

1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws), 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн.

Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй.

2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.

2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.

1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;

1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;

2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;

2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч;

2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.