ЯПОН улсад ажиллаж амьдардаг ЭЭЖҮҮД "ЭХИЙН АЛДАР" одонгоо авчээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 0 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Япон улсад суугаа Элчин сайд тус улсад ажиллаж, амьдардаг ээжүүдийг хүлээн авч уулзан төрийн одон медаль, "ЭХИЙН АЛДАР ОДОН" гардууллаа. Элчин сайдын яаманд “Алдарт эхийн одон” гардуулах ёслол энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр зарлигаар “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор Г.Эрдэнэсувд, Т.Бархасбуд, Б.Хос-Од, А.Цолмон, Б.Наранхүү, Ч.Янжинлхам, Э.Оюу-Эрдэнэ, Э.Оюун, Т.Цэрэндолгор нарын одонг гардуулав.

Энэхүү одон гардуулах ёслолын үеэр УИХ-ын эмэгтэй гишүүд Япон Улсад ажлын айлчлал хийх үе таарч, эхчүүдэд одон гардуулав. Монгол Улсын Соёлын элч, морин хуурч Б.Болд-Эрдэнэ, “Их татлага” хамтлагийн гишүүн, ятгачин Ч.Мягмарсүрэн нар ардын хөгжмийн үзүүлбэр тоглож, бүжигчин Г.Бурмаа монгол ардын бүжгийн үзүүлбэр үзүүлжээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.