Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 26 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд өргөжин тэлж буйг Ерөнхийлөгч онцлов. 2013 онд эрдэмтэн судлаачдын санал солилцох нээлттэй индэр хэлбэрээр  болж байсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал өдгөө бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх чухал тавцан болон хөгжиж буйг тэмдэглэлээ.

Мөн Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөөх Монгол Улсын хүч чармайлтыг солонгосын тал тууштай дэмжиж, өндөр түвшинд оролцож байгаад баяртай буйгаа илэрхийллээ. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын 250 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлаар Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, Төв Ази болон Зүүн хойд Азийг холбох ногоон эрчим хүчний коридор зэргийн талаар ярилцах юм.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.