Ерөнхий сайд асан Г.ЗАНДАНШАТАР ШАТРЫГ БОЛОВСРОЛД хөиөлбөрөө эхлүүлж 10.000 шатар сургуулиудад олгохоор боллоо
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар: Дижитал шилжилт, хиймэл оюун ухааны эрин үед хүүхэд багачууддаа бид ямар чадвар эзэмшүүлэх ёстой вэ? Хамгийн чухал нь стратегийн сэтгэлгээ болон оновчтой шийдвэр гаргах чадвар юм. Өнөөдөр “ШАТРЫГ БОЛОВСРОЛД” олон улсын хэлэлцүүлгийг зохион байгуулж, Монголын шатрын холбоо болон Боловсролын яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.

Шатрын спортын хөгжилд монгол улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо  Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович, Казахстан Улсын Шатрын холбооны Ерөнхийлөгч, “Freedom Holding Corp”-ын Үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Тимур Русланович Турлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улсад Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгуулж буй нь олон улсын оюуны спортын хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр болохыг онцлов. Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч Аркадий Дворкович Монгол Улс шатрын спортыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгааг сайшааж, сургуулийн хөтөлбөрт шатрын хичээлийг нэвтрүүлэх нь хүүхэд, залуусын хөгжилд чухал ач холбогдолтойг онцлов. Мөн уулзалтаар хөрөнгө оруулалтын орчин, банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн талаар санал солилцжээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.