Монгол Улс ОЙГООСОО ОЙГҮЙ ИХ МӨНГӨ ОЛОХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, П.Батчимэг, Д.Батбаяр, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан, О.Алтангэрэл, Э.Болормаа, А.Ундраа, Б.Уянга, Т.Аубакир, Н.Батсүмбэрэл, Б.Батцэцэг, Ж.Батжаргал, Б.Бейсен, П.Ганзориг, Г.Дамдинням, Б.Заяабал, Д.Рэгдэл, С.Эрдэнэболд нараас Ойн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл өргөн мэдүүлэв.
Монгол Улсын ойн салбар урьдчилсан тооцооллоор 800 саяас 1.4 тэрбум ам.долларын хэмжээний орлого оруулах боломжтой гэж үздэг. Иймд ойн салбарыг эдийн засагжуулах зайлшгүй шаардлагатай. Мөн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталж чадвал Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулах хүрээнд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлж байгаагаа олон улсад зарлах юм.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь хамгаалах үзэл санаанд тулгуурлаж байсан бол энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ойг экосистемийнх нь хувьд хадгалахын зэрэгцээ эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн иргэдийн ахуйн хэрэглээг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.
Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, төсөлд ойг экологи, нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь хамгаалалтын бүс, ашиглалт, тусгай зориулалтын ой гэж ангилж, ангилал тус бүрийн дэглэм, хориглох үйл ажиллагааг тодорхой болгох зохицуулалтыг тусгасан. Мөн ойн баялгийн нөөцийг урт хугацаанд хариуцлагатай удирдахад чиглэсэн стратеги төлөвлөлтийн баримт бичиг болох улс, аймаг, нийслэл, сумын ойн менежментийн төлөвлөгөөг 10 жилийн хугацаатай баталж, хэрэгжүүлэх, улмаар иргэн, хуулийн этгээд эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойгоо эзэмших ашиглах, үр шимийг нь хүртэх, таримал ойг цахим системд бүртгэж, хувийн хэрэг олгох зохицуулалтыг тусгасан.
Түүнчлэн ойн баялгийг хаягдалгүй, үр ашигтай ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, био түлш, ойн химийн үйлдвэрлэлийг дэмжих, ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөлүүд ойн дагалт баялаг ашиглах, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил гүйцэтгэхэд давуу эрхтэй байх, ойн сангийн мэдээлэл, зөвшөөрөл, гэрээ, ойн аж ахуйн арга хэмжээний тайлан зэргийг Ойн мэдээллийн цахим системд бүртгэх зэрэг зохицуулалтыг тусгасан. Цаашлаад ойн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцох, ялгарлыг бууруулах замаар олон улсын нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, нүүрстөрөгчийн сан байгуулах зэрэг нүүрстөрөгчийн шингээлт ба кредиттэй холбоотой харилцааг зохицуулсан.
Хуулийн төсөл батлагдсанаар ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, био эдийн засаг хөгжиж, нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өргөжих, улмаар нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ" гэж хууль санаачлагчийн зүгээс үзжээ.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Өчигдөр 09 цаг 07 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Уржигдар 19 цаг 06 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 10 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Уржигдар 10 цаг 28 мин
-
Уржигдар 18 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 04 мин
-
Уржигдар 19 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Уржигдар 11 цаг 09 мин
-
Өчигдөр 10 цаг 03 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Уржигдар 11 цаг 18 мин