О.НОМИНЧИМЭГ: АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН мөнгийг архи үйлдвэрлэгчид нь УДИРДАЖ БАЙНА
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 14 мин

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.НОМИНЧИМЭГ Архи, пивоны онцгой албан татвараас бүрддэг төрийн санг хэнд, юунд, хэрхэн зарцуулахыг АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД, ИМПОРТЛОГЧИД нь удирдах зөвлөлд нь суугаад шийдэж байгаа нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ хэмээн онцолж байна. Түүний мэдээлснээр "Архины хор уршгийг бууруулах, соён гэгээрүүлэх, нэгэнт энэ хоронд донтсон хүмүүсийг эмчлэх ёстой сангийн мөнгийг архины магнатууд өөрсдөө хуваарилаад суух хууль 2022 онд батлагдсан байна. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилготой төрийн сангийн мөнгө архи, пивоны онцгой албан татвараас бүрддэг. Гэтэл энэ сангийн мөнгийг хэнд, юунд зарцуулахыг архи үйлдвэрлэгчид, импортлогчид өөрсдөө удирдах зөвлөлд нь сууж байгаад шийддэг байжээ. Энэ бол ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ. Архины эсрэг бодлогоо архины салбараар удирдуулдаг байсан нь Монголын нэг том гажуудал.  2022 онд батлагдсан энэ зохицуулалтыг засах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого бизнесийн ашиг сонирхолд захирагдах ёсгүй гэсэн зарчим дээрээ зогссоор байх болно" хэмээн байр сууриа маш тодорхой илэрхийллээ. 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.