Суудлын тэрэгээс 20 мянга, ачааны том машинаас 50 мянган төгрөгийн хураамж авч ОРОН НУТГИЙН ЗАМАА ЗАСАХ БОЛОМЖТОЙ гэв
Батхуяг
Үйл явдал
/
56 мин

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.ДЭЛГЭРСАЙХАН хэвлэлд яриа өгөхдөө орон нутгийн эвдрэлтэй автозамыг засахын тулд ХУРААМЖИЙГ НЭМЭХ ЁСТОЙ гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр "Орон нутгийн замд ЭВДРЭЛ ИХ. Засах замын хураамжийн орлого бага. Товчоодоор орж гарч байгаа машинуудаас 1000 төгрөг хурааж авч байгаа учраас хаана ч хүрэхгүй. Тийм учраас автозамын хураамжийг суудлын автомашинаас 20 мянга, том оврын ачааны машинаас 50 мянган төгрөгөөр тооцож авах санал байгаа. Ингэж хэллээ гээд намайг бас л шүүмжлэх байх. Гэхдээ энэ бол бодит үнэн. Орон нутгийн шинэ зам холболтыг төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдэж байна" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрлээ (103.229.120.105) 2026-06-05 18:48:06
Татварын мөнгөөр юу хийснээ сайд та ард түмэнд тайлагнана уу?