С.ЦЭНГҮҮН: МАН уул уурхайн компаниудад БЭТ ТОМИЛЖ тэндээсээ МӨНГӨ БОСГОДОГ байсан хуулийг хүчингүй болголоо
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.ЦЭНГҮҮН гишүүний санаачилж боловсруулсан "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох" тухай хуулийг хэлэлцэн баталлаа. Энэ талаар С.ЦЭНГҮҮН гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ "1991 оны “БЭТ-ийн хууль” нь Үндсэн хууль болон бусад хуультай нийцэхгүй байсан бөгөөд төрд компаниудад онцгой дэглэм тогтоож, удирдлагыг шууд гартаа авах боломж олгож байв. Энэ хуулийг хүчингүй болгосноор эрх зүйт төрийн зарчим бэхжиж, бизнесийн эрх чөлөө болон хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Онцгой дэглэмийн үед БЭТ-ийн гаргасан шийдвэрт Монгол улсын нийтлэг хууль тогтоомж үйлчлэхгүй гэж заасан нь маш ноцтой. Ингэснээр БЭТ-ийн шийдвэрт Компанийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй. Мөн энэхүү хууль нь зөвхөн ТӨК төдийгүй ХХК, ХК, ТББ, Сан гэх мэт бүхий л төрлийн хуулийн этгээдэд үйлчилж байсан нь өмчийн эрхийг ноцтойгоор зөрчдөг байв. Өнөөдөр Монголд 108 ТӨК-д 53,000 хүн ажиллаж байна. ТӨК-ууд 80 гариу их наяд₮ өмчтэй, 1₮ олох гэж 17₮ зарцуулдаг. Үүнээс дийлэнх алдагдал нь эрчим хүчний компаниудтай холбоотой байдаг. Үеийн үед ТӨК-ийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын хариуцлагын асуудал орхигдож иржээ. Цаашид төрийн өмчит компаниудыг ил тод, хариуцлагатай, мэргэжлийн удирдлагатай, улс төрөөс хараат бус засаглалтай хөгжүүлэх чиглэлд ажиллана" гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.