Г.ХОСБАЯР нарын гишүүд Өвөрхангай аймгийн АН-ынханд ЯЛАЛТЫН СТРАТЕГИА танилцуулжээ
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 6 мин

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, П.Батчимэг, АН-ын ЕНБД С.БАЯРЦОГТ тэргүүтэй төлөөлөгчид “Ялалтын стратеги-Ардчилсан Өвөрхангай" бодлогын манлайллыг хэрэгжүүлэх зорилготой Өвөрхангай аймгийн Ардчилсан намын удирдах ажилтны сургалтад оролцжээ. Мөн үеэр  Өвөрхангай,Архангай, Баянхонгор, Завхан аймгийн “Усанд сэлэлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтэд оролцож, өсвөрийн тамирчитай уулзаж, амжилт хүсч, баяр хүргэжээ. Түүнчлэн МУ-ын Даяар дуурсах мэргэн Б.Пунсалдуламын нэрэмжит “Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах Үндэсний сурын тэмцээн”-ийг үзэн сонирхож, харваачдадаа оноо мэргэн байхыг хүссэн байна. 

Сургалтын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдөр эхэлснийг онцлов. Тэрбээр "МАН гурав дараалж ялсан. Гэвч эрх баригч намын үйл ажиллагааны доголдол, дотоод хагарал нь Монголын төрийг хямралд оруулж байна. МАН ерэн оноос хойших Монголын түүхэнд хоёрхон жилийн дотор Засгийн газар, УИХ-ын даргыг тус бүр гурван удаа солилоо.

Хоёрдугаарт, Монголын эдийн засаг томорч байгаа учраас төсвөөр дамжиж буй эдийн засгийн оролцоо өндөр байгаа. Энэ хэрээр дарга нарын мэдэж зарцуулдаг төсөв, түүний үр дагавраас гарах авлига, албан тушаалын хэрэг хэрээс хэтэрч байна. Өнгөрсөн 10 жилд хувийн хэвшил маш их хэмжээгээр хумигдаж, төрийн өмч, төрийн өмчит үйлдвэрийн газрууд өрсөлдөөнд давамгайлж байна. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээ больсон. Тиймээс 2027, 2028 оны өнгө аяс манай нам руу эргэсэн. Иймд бид нэн тэргүүнд эв нэгдэлтэй байх ёстой. Дараа нь итгэл үнэмшлээрээ манлайлж, зохион байгуулалт сайтай байх ёстой. Ардчилсан нам ялж байж улс орондоо хөгжил дэвшил авч ирнэ. Учир нь ерэн оноос хойш Монголд бий болсон бүх реформыг Ардчилсан нам хийсэн.

Ардчилсан намын хоёр дахь давлагаа эхэлж байна. Бид энэ удаа ялалт байгуулахгүй бол Монгол Улс эдийн засгийн болон улс төрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж үлдэх тухай асуудал хөндөгдөж байгаа. Ардчилсан намын ялалт Монголын ялалт болно" хэмээн ярилаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.