А.АРИУНЗАЯА гишүүний зургийг ашиглаж "ЗЭЭЛ ОЛГОНО" гэсэн байжээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 58 мин

УИХ-ын гишүүн А.АРИУНЗАЯА өөрийн албан ёсны сошиал сувгаараа дамжуулан иргэдэд сэрэмжүүлэг мэдээлэл хүргэж байна. Учир нь түүний зургийг ашигласан өөр нэрээр нээсэн фэйсбүүк хаягаас "ЗЭЭЛ ОЛГОНО" хэмээсэн байна. Тэрбээр энэ тухай бичихдээ "

Профайл зургийг маань ашиглаж өөр нэрээр "зээл олгоно" гэсэн цахим хуудсууд үе үе гарч ирэх юм. Зарим хүн надаас "энэ Та яг мөн үү, зээл үнэхээр олгох уу?" гэж асуудаг.

МАШ ЗӨВ ШҮҮ Миний зургийг ашигласан гээд би өмнөөс нь хариуцлага хүлээдэггүй шүү. Би зээл олгодоггүй. Гишүүний ажлаа л сайн гүйцэтгэхийг хичээдэг. Та цахим залилангийн хохирогч болохвий. Байнга анхаарч болгоомжилж байгаарай"  гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.