УСУГ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй "ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ" сэдэвт яриа танилцуулга хийлээ
Батхуяг
Үйл явдал
/
55 мин

Бохирдол бууруулах нэгжээс Улаанбаатар хотод мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлвэрлэгчтэй хийх уулзалт, ярилцлагыг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас 12:30 цагийн хооронд хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Тус уулзалт, ярилцлагаар мах, махан бүтээгдэхүүн үйлвэрлэгчдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль эрх зүйн ерөнхий шаардлага, бохир усны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг танилцуулж, цаашид үйлдвэрийн усны хэрэглээ болон бохир усны хэмжээг зөв тооцох, урьдчилан цэвэрлэх байгууламжийн технологийн үндсэн үе шат, ашиглалт, үйлчилгээ, засвар ашиглалтын талаар заавар, зөвлөмж өгч, холбогдох гарын авлага, аргачлалыг тараалаа. Мөн тус сургалтад Сургалт судалгааны төвийн менежер Н.Байгальмаа нь “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвээр яриа, таниулга хийлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.