Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Дэлхийн банк болон Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC)-ын төлөөлөгчидтэй уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” болгон шинэчилж, уул уурхайн холдинг компанийн бүтцээс хөрөнгийн удирдлага, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан санхүүгийн институт болгон хөгжүүлэхээр шийдвэрлэснийг Гүйцэтгэх захирал Б.Даваадалай танилцууллаа.

Шинэчлэлийн хүрээнд чиг үүргийн давхардалтай, үр ашиггүй компаниудыг нэгтгэн цомхон болгох, засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уулзалтын үеэр Дэлхийн банкны баялгийн сангийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт татах чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцов.
Холбоотой мэдээ
-
3 цаг 31 мин