Засгийн газрын "Ногоон чөлөөлөлт"-ийг айл бүхэнд хүргэхэд банк санхүүгийн салбар манлайлан ажиллаж, олон төрлийн зээл, санхүүгийн бүтээгдэхүүн санал болгож буйд талархаж байна. Эрчим хүчний салбарт гэрэл асаая гэвэл бүх салбарын хамтын ажиллагаа чухал. УИХ-ын гишүүн М.Энхцэцэг: УИХ-аас өнгөрсөн оны сүүлээр “Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх” түүхэн тогтоол баталж, “3х100” хөтөлбөрийг Ерөнхий сайд Н.Учрал өөрөө УИХ-ын дарга байхдаа дэвшүүлсэн. -Айл өрх, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж, илүүдлээ төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжийг нээсэн тогтоол юм.
-20 кВт хүртэлх нарны панелыг техникийн нөхцөлгүй холбодог болголоо. Нийлүүлсэн эрчим хүчний төлбөрийг сар бүр олгож байгаа. 10кВт нарны панел суурилуулсан айл сард 400 мянга, 20 кВт-т нь 1 сая төгрөг олох боломжийг “Чөлөөлье” бодлогоор бүрдүүлж өглөө.
-Таван аймагт нарны станц, батерей хуримтлуурын систем байгуулснаар сэргээгдэх эрчим хүчний үнэ буурна. Цахилгаан машины хэрэглээг дэмжих “Ногоон өртөө”-ний ажил эхэллээ. Сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их боломж бий боллоо.
Холбоотой мэдээ
-
4 цаг 22 мин