Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон БНХАУ-ын Өвөр монголын Санхүү Эдийн засгийн Их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Жижиг, дунд үйлдвэр, хоршооны чиглэлээр шинжлэх ухаан, техник, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн уг санамж бичигт Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг дунд, үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн орлогч захирал Ван Чвун Жи нар өнөөдөр (2026.06.08) гарын үсэг зурлаа.
Санамж бичигт талууд дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр дурджээ. Үүнд:
- жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ;
- хоршоо хөгжүүлэх;
- хүний нөөц бэлтгэх, мэргэжилтэн солилцох;
- хил дамнасан худалдаа, цахим худалдаа;
- дижитал шилжилт;
- хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах;
- хөдөө аж ахуйд шинэ технологи, ноу хоу нэвтрүүлэх;
- экспо, үзэсгэлэн хамтарч зохион байгуулах; гэжээ
БНХАУ. Хөх хот. 2026.06.08
Холбоотой мэдээ
-
4 цаг 21 мин