Эрчим хүчний ухаалаг хэрэглээ сэдэвт өдөрлөг боллоо. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.НАЙДАЛАА дараах байр суурийг илэрхийллээ. Эрчим хүчний салбарт "139” буюу “1 бодлого, 3 зарчим, 9 ажил” гэсэн төлөвлөгөө гаргасан. Энэ есөн ажлын нэг нь ухаалаг буюу цахим шилжилт. Нэгдүгээрт, юунд хэрэглэсэн нь ойлгомжгүй төлбөрийн мэдээлэл шууд иргэдийн гар утсанд нь ирдэг байсныг өөрчиллөө. Хэрэглэгч өөрөө гар утасны апп ашиглан хянадаг болсноор хаана, хэзээ, хэдэн төгрөгийн цахилгааныг юунд зарцуулснаа мэдэх юм.
Хоёрдугаарт, ухаалаг тоолууртай болсноор айлын хаалга тогшиж тогны мөнгө бичдэг цаг үе ард үлдлээ. Цахилгаан таслах, залгахад ч хүн очих шаардлагагүй. Үнэ нэмэгдэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Бүх өрхийг ухаалаг тоолууртай болгох ажлыг 2026 онд багтааж дуусгана.
Гуравдугаарт, эдгээрийг нийлүүлээд эрчим хүчний систем бүхэлдээ ухаалаг боллоо. Хүний оролцоо багасахын хэрээр алдаа мадаг багасна. Манай салбар цахим болсноор зардал буурч, бүтээмж сайжран, хулгай үгүй болно
Холбоотой мэдээ
-
4 цаг 20 мин