Хотын дарга Б.ПҮРЭВДАГВА эхнийхээ ЗОГСООСОН ШИЙДВЭРИЙГ БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай барилгад гаргалаа
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 0 мин

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр Натур орчимд ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү тул газрын маргаантай барилгын ажлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй. Ингээд иргэн төвтэй хот байгуулахын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно. Натур орчимд барилгажилт ихтэй, маш шигүү бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэлээ.

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.