ХХЕГ-ын Ж.БЯМБАСҮРЭН генерал нэг цэргийн амь, хоёр цэргийн эрүүл мэндийг золин байж “ЛАНД-300” авчээ
Батхуяг
Сэдэв, асуудал
/
2026-06-08

Өнгөрөгч дөрөв, тавдугаар сар хилийн цэргийн алба хаагчдад их харш байлаа. Нэг байлдагчийн амь хохирсон бол хоёр ч байлдагч дарга нарынхаа “алганы амтыг” даалгүй бэртэж, гэмтэв. Эв эрүүл, сав саруул аавын хүүг албанд татчихаад амьгүй болгож, эрхтэн дутуу болгож халж явуулдаг “гаж жишиг” ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ж.БЯМБАСҮРЭНГИЙН удирдлагын үед бий болчихож байгаа нь харамсалтай.

Цэргүүд нь харамсалтайгаар бэртэж, амь эрсдэх болгоны тоолонгоор дарга нар нь тушаал ахиж, цол нэмж, мөрдэсээ дүүргэдэг нь цаанаа л сонин. Одоо байтлаа цэргүүдийн амь нас, эрүүл мэндийг золигт гаргаж ШИНЭ “ЛАНД-300” авч унах хэмжээнд хүчрихсэн байгаа нь харамсалтай.

Тодруулбал, ХХЕГ-ын дарга хошууч генерал Ж.БЯМБАСҮРЭН нь татвар төлөгчдийн 230 сая төгрөгөөр туулах чадвар сайтай “Land Gruiser 300” маркийн хар саарал өнгөтэй, 2026 оны шинэ жийп авч унахаар тендер зарлажээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (7)
Таны IP: (216.73.216.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болд-яочир (122.201.31.84) 2026-06-09 12:04:14
Хил хамгаалах байгууллагад туулах чадвар сайтай сайн машин байх нь зүй ёсны хэрэг адаглаад л өнөөдөр хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил хийж буй этгээдүүд сайн унаа буу зэвсэгтэй яваа тэр нөхдүүд зугтлаа гэхэд яах юм харж зогсож бгаад алдах уу ??!!, мөн 2 улсын хилийн төлөөлөгчтэй хил дээр уулзалт хийхэд улс орны нэр сүрийг гутаасан ямбий машинтай очвол ичмээр ш дээ , за тэгээд Монгол орны байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг хилчид маань сайн унаа тэрэг , сайн хангалтаар л давна шүү дээ !!!
(66.181.178.190) 2026-06-09 10:04:15
Хилийн цэргийн командлагч Ландау байтугай бараатай замын хүчирхэг унаатай байх ёстой шүү.
(66.181.161.123) 2026-06-08 23:16:28
Баяр хүргэе ээ. Монгол улсын хамгийн хол, зах хязгаар газарт сайн машин хэрэгтэй.
(122.201.31.102) 2026-06-08 21:48:21
Монгол улсын хилийг чинь Хилчид өдөр шөнөгүй манаж хамгаалаж байгаа шүү харин ч унах унаагүй байгаа шүү Очоод үзчээд юм яариаарай хө.
Мөнхбат (203.91.115.42) 2026-06-08 20:25:19
Хилчдэд нэг биш 30 ширхэг ланд 300 аваад өгчих хэрэгтэй. Унааны сайныг тэд унах ёстой
Нэрээ бич (59.153.113.228) 2026-06-08 19:59:17
Хилчид та хэдийг бодвол хилээ олон тойрдог унаа тэрэг сайтай бөйх ёстой за
(59.153.113.228) 2026-06-08 19:51:06
Ххб машин авч болохгүй юу хилчид машин тэрэг шинэчлэгдэж болохгүй юу хуцна биз та нар