Төрийн бодлого залгамж чанартай байх ёстой. Энэ утгаар нь хөөж үзвэл Ерөнхий сайд асан Г.Занданшатарын ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙГ ЧАНГАТГАЖ, сахилга хариуцлагыг сайжруулах 05 тоот албан даалгавар өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байх ёстой. Мөн Төрийн хэмнэлтийн хууль ч гэж бий.
Монголчууд “ухаангүй ноёнд урагшгүй албат” гэж ярьцгаадаг. Сайд дарга нарынх нь ухаан бодол, авхаалж самбаа төрийн бодлогод хүрэхгүй болохоор ажил гүйцэлдүүлэх хүмүүс хөдлөхгүй, хийж чадахгүй гацаж саатахыг хэлсэн ёгт зүйрлэл. Энэ үг ажил нь явдаггүй аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.ДАШПҮРЭВТ зохих мэт. Хууль хэнд ч хэлбэрэлтгүй хэрэгжиж, үүрэгжин биелэгдэх ёстой. Харин Б.ДАШПҮРЭВ даргад бол огтхон ч хамаагүй бололтой.
Тэрбээр төрийн хууль, Засгийн тогтоолоо зөрчиж 25 сая төгрөгөөр “УХААЛАГ ДЭЛГЭЦ” авч, хурлын өрөөндөө байршуулжээ. Зах зээлийн ханш нь 10-12 сая төгрөгийн үнэтэй худалдаалдаг ухаалаг дэлгэцийг хэт өндөр үнээр худалдаж авсан нь анхаарал татна. Уг дэлгэцийг нийлүүлэгч нь хэний, ямар хамааралтай компани байсан болоод ийм өндөр өртгөөр УХААН НЬ ДУУССАН сайд ухаалаг дэлгэц авсан бол гэдэг асуулт зүй ёсоор үүснэ
Холбоотой мэдээ
-
5 цаг 17 мин