Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хот байгуулалт, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын төлөөлөлтэй уулзлаа.
Эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэг барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
2025 оны эцсийн байдлаар барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.7 их наяд төгрөгт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 орчим хувийг бүрдүүлжээ.
Салбарын яам хууль, эрх зүйн шинэчлэлт хийх, салбарын тогтолцоог оновчтой болгох, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга, байгууламжийн норм, нормативын зохицуулалтуудыг боловсронгуй болгохыг зорьж байгаа тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.

Энэ хүрээнд Барилгын тухай, Хот байгуулалтын тухай, Орон сууцжуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын төрөлжсөн банкны анхдагч хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. 2025 оны байдлаар барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ.
Инженерийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээний хүчин чадлыг давсан ачаалал, агаар, ус, хөрсний бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл, нийтийн үйлчилгээний хүртээмж нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдуулсан хэвээр байгаа. Иймээс Ерөнхийлөгч зарлиг гарган төвлөрлийг сааруулах, суурьшлын шинэ төвүүд бий болгох зорилгоор Хархорум хотыг Орхоны хөндийд шинээр байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Ногоон нуур-1008” айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны 5,002 айлын төсөл, Ус гүн цэвэршүүлэх болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүлж, ашиглалтад оруулсан юм.

-
20 цаг 11 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 10 цаг 30 мин
-
Өчигдөр 10 цаг 23 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин
-
Өчигдөр 08 цаг 20 мин
-
Өчигдөр 08 цаг 14 мин
-
Өчигдөр 08 цаг 10 мин
-
Өчигдөр 10 цаг 33 мин
-
Өчигдөр 08 цаг 27 мин