Хотын дарга Б.ПҮРЭВДАГВА бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
14 цаг 12 мин

Нийслэл Улаанбаатар хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн удирдлагууд УБХХТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлууд, үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэлэлцэж, шийдвэрлэх боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Бизнесийн таатай орчныг бүрдүүлж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд нийслэлээс хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцуулж, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь нь Улаанбаатар хотод төвлөрч, улсын хэмжээнд ДНБ-ийн 70 хувийг бүрдүүлж байна. Тиймээс салбарын эхний уулзалтаа бизнес эрхлэгчдээс эхэллээ

Өнөөдрийн уулзалтаар:

📌 Хамгийн их чирэгдэл учруулдаг зөвшөөрлийн асуудал

📌 Хүнд суртал, төрийн үйлчилгээний шат дамжлага

📌 Хотын худалдан авалтад оролцоход гарч буй саад бэрхшээл

Бизнес эрхлэгчдэд бодитоор ямар дэмжлэг хэрэгтэй байгаа зэрэг асуудлыг хөндөж, санал солилцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.