Монгол Солонгосын иргэд ХАРИЛЦАН ЗОРЧИХ НӨХЦЛИЙГ ХӨНГӨВЧИЛНӨ гэдэгт санал нийлжээ
Батхуяг
Үйл явдал
/
14 цаг 10 мин

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яам хоорондын Стратегийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг энэ оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, солонгосын талаас Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Пак Юн Жү нар тэргүүлж, талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Дэд сайд Г.Амартүвшин Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл” гүнзгийрэн хөгжиж, талуудын улс төрийн итгэлцэл бэхжиж, худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, иргэдийн солилцоо эрчимтэй нэмэгдэж байгааг тэмдэглээд, бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийн явц, ач холбогдол, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Талууд хоёр улсын давуу тал, онцлогт түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, ялангуяа мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжоо ашиглахын төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд солонгосын талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар ярилцав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.