Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Кённам Мэдээлэл Технологийн Дээд сургуулийн ерөнхийлөгч ноён Ким Тэ Санг тэргүүтэй тус сургуулийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтаар нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, гэр бүлийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, урт болон богино хугацааны сургалтад хамруулах талаар санал солилцсон.
Монгол Улсын бүх сум, хороонд "Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан"-ы орон тоог шинээр баталж, 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор ажиллуулж эхэлсэн. Улсын хэмжээнд шинээр бий болсон энэхүү албан тушаалд 800 шахам хүн ажиллаж байна. Тэднийг богино хугацаанд чадавхжуулах хэрэгцээ шаардлага бий.

Мөн насжилт нэмэгдэхийн хэрээр асаргаа сувилгааны мэргэжилтэн бэлтгэх асуудал нэн тулгамдаж байгаа юм. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлттэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх бодлогын зорилтуудтай нийцэж байгаа учраас хамтран ажиллах сонирхолтой байгаагаа сайд илэрхийлсэн.
БНСУ нийт 320 гаруй их дээд сургуультай. Тус сургууль дээгүүрт жагсдаг бөгөөд асаргаа сувилгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 24 сургуулийн нэг нь юм. Энэ мэргэжлийн хоёр жилийн сургалтын хөтөлбөрийг 3 сарын хугацаанд эзэмшүүлэх боломжтой талаар сургуулийн зүгээс танилцуулсан. Түүнчлэн нийгмийн ажилтныг чадавхжуулах, ажилгүйдэл өндөртэй аймаг орон нутгийн залуучуудыг тухайн орон нутагт эрэлттэй байгаа мэргэжлээр суралцуулах боломж, тэдэнд үзүүлэх хөнгөлөлт тэтгэлгийн талаар мэдээлэл өглөө.
-
9 цаг 32 мин
-
11 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин
-
Уржигдар 08 цаг 27 мин