Баянгол дүүргийн 84 хувь нь орон сууцны хороолол бөгөөд дүүргийн хэмжээнд 1002 орон сууц байдаг. Эдгээр орон сууцны ашиглалт, арчлалт хамгаалалт, өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг 300 гаруй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ хариуцан ажилладаг. Иймд өнөөдөр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй СӨХ-ны удирдлагуудыг хамруулсан уулзалт зөвлөгөөнийг дүүргийн ЗДТГ-аас зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Оргил, дүүргийн Дотоод аудитын дарга Н.Наранчимэг, СӨХДЗ-ийн дарга М.Галбаатар болон барилга, гал түймэр, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар оролцож СӨХ-дод тулгардаг асуудлаар мэдээлэл өглөө.
Нээлтийн үеэр дүүргийн Засаг даргын орлогч “СӨХ бол иргэд оршин суугчдынхаа өмчийн үнэ цэнийг хадгалах, аюулгүй байдлыг хангах зорилготой хамтын байгууллага. Хэдийгээр дүүрэг орон нутгийн зүгээс иргэдийнхээ эрүүл аюулгүй, эрүүл орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд СӨХ-д бие даан хийх боломжгүй фасад дулаалга, цахилгаан шат, дээвэр засвар зэрэг төсөв мөнгө их шаардах ажлыг улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг ч татвар төлөгч ААНБ болон иргэдийн төлсөн татварын мөнгөөр тогтмол хийх боломжгүй. Иймээс СӨХ-д цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, үүний тулд хамгийн эхлээд оршин суугчдаа хариуцлагажуулж, төлбөрөө цаг тухайд нь авч, хуримтлалаараа засвар үйлчилгээгээ хийх ёстой. Мөн зайлшгүй шаардлагатай үед дүүрэг орон нутаг СӨХ болон оршин суугчдын оролцоотойгоор хөрөнгө оруулалтын ажил хийж үнэ цэнийг нэмэгдүүлэх, цаашлаад хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарсаар байна” гэдгийг онцолцоллоо.
Өнөөдрийн уулзалт зөвлөгөөнөөр СӨХ-дод хамгийн их тулгамддаг буюу, Барилгын, галын, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, Санхүүгийн тайлантай холбоотой мэдээлэл, Хууль эрх зүйн орчны талаарх мэдээллийг өглөө.
-
9 цаг 31 мин
-
11 цаг 12 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин
-
Уржигдар 08 цаг 27 мин