Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр, Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн нартай уулзаж, нөөцийн махны нийлүүлэлт, борлуулалтын явцын талаар мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өглөө.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос нөөцийн махыг худалдаанд гаргасан ч дөрөвдүгээр сард нийлүүлэлт багасаж, үнэ өссөн. Тиймээс тавдугаар сарын 18-нд "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол гарч, нөөцийн махыг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр жигд хүртээмжтэй, тогтвортой нийлүүлж, худалдааг 2026 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид, дэмжлэг үзүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт тус тус даалгасан юм.

Нийслэлээс хяналт, шалгалт хийгдэхэд нөөцийн махны үлдэгдэл 600 тоннд хүрэхгүй байгаа гэдгийг тогтоожээ. Тиймээс дутаж буй махыг тухайн компаниудаар нөхөн нийлүүлэх, үнийн зөрүү, үйл ажиллагааны зардал зэрэгт зарцуулсан хөрөнгийг эргүүлэн төлүүлэх үүрэг өглөө. Ойрын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд малчид бэлтгэсэн махаа шууд худалдах лангуу, өргөтгөсөн худалдааны цэг гарган ажиллуулахыг сайд Ц.Идэрбат Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Мэндбаярт даалгав.
-
9 цаг 32 мин
-
11 цаг 13 мин
-
Уржигдар 10 цаг 33 мин
-
Уржигдар 13 цаг 25 мин
-
Уржигдар 08 цаг 27 мин