ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
9 цаг 59 мин

Дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дэргэд энэ жилээс эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн зөвлөл ажиллаж халиа тошин, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээ бүхий хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч буй. 2026 оны хувьд Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбартай хамтран зарим хороодод халиа тошин, гидрогеологийн судалгааг хийж байна. Өнөөдрийн хуралдаанд судалгааны явц, урьдчилсан дүгнэлтийг танилцууллаа.

Дүүргийн 40-р хороонд энэ жил ашиглалтад орох Галтүймэр унтраах, аврах 29 дүгээр ангийг түшиглэн дүүргийн хэмжээнд анхны Эрэн хайх, аврах бүлгийг байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан аврах ангийн тусгай хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн малын сэг, зэмийг халдваргүйжүүлэн устгах, булах зориулалтын талбай байгуулах ажлын явц болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.