“Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийв
Ulsturch.mn
Үйл явдал
/
8 цаг 39 мин

Нийслэл Улаанбаатар хотод жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар төслийн саналд иж бүрэн шинжилгээ хийж, санал дүгнэлт боловсруулахын зэрэгцээ газрын асуудал болон зуслангийн чиг үүргийг хэлэлцэн, холбогдох дүгнэлтүүдийг гаргав. Түүнчлэн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, хамтран ажиллах урилгыг хүргэхээр шийдвэрлэлээ.

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хүүхэд хөгжлийн төв-Хүүхдийн зуслан” төсөл хүүхэд, багачуудын хөгжил, бүтээлч оролцоо, аюулгүй орчныг дэмжиж, ирээдүй хойч үедээ чиглэсэн томоохон бүтээн байгуулалт болохыг онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.