Эрчим хүчний сайд Б.Найдалаа Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 19 мин

 Энэ үеэр сайд Б.Найдалаа салбартаа баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулав. Улмаар эрчим хүч, банк санхүүгийн салбарынхан хэрхэн хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо хамтарсан санамж бичиг байгуулахаар боллоо. Эл санамж бичиг нь эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, эх үүсвэрийг нэмэгдүүлж, төрөлжүүлэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн таатай орчин бүрдүүлэх болон дотоод, гадаадын санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байх юм.

Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил, хөгжлийн санхүүжилтийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх төслүүд болон батарей хуримтлуурын систем, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг үнэлэх, хөгжүүлэлт хийх, үр ашиг бүхий санхүүжилтийн схемийг тодорхойлох талаар санал солилцлоо. Мөн Уур амьсгалын ногоон сан, тогтвортой санхүүжилтийн бусад байгууллагаас эх үүсвэр татан төвлөрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон устөрөгч, ногоон аммиак зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг бойжуулах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.