“ЭХ ОРОНЧ ЗАЛУУС” ЦУСАА ХАНДИВЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Залуу офицеруудын хөгжлийн жил”-ийн хүрээнд ЗХЖШ, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалаас Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран “Эх оронч залуус” цусаа хандивлах сайн үйлсийн аяныг өрнүүллээ.

Цус хандивлах сайн үйлсийн аян нь донорын эгнээг өргөжүүлэх, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулахаас гадна алба хаагчдын нийгмийн хариуцлага, хүмүүнлэг үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.