Ц.ТӨРХҮҮ: Хуучин цэвэрлэхийн ҮНЭР ТАНАР, түүнээс үүдсэн гэм зэмийг бид үүрсээр өнөөдөр ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖАА хүлээж авлаа
Батхуяг
/
1 цаг 21 мин

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд бүтээн босгосон ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ өнөөдөр ашиглалтад оруулж, хүлээн авдаа. Нээлтийн ёслолд оролцсон зочдын дундаас УСУГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү ийнхүү тайлбар гаргажээ.Тэрбээр 

Улаанбаатар хотод 1964 оноос хойш их хотын хүн амын хэрэгцээг хангаж ажилласан хуучин төв цэвэрлэх байгууламж цоо шинээр солигдсон түүхэн өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 2020 онд эхэлсэн. 62 жилийн дараа Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчин, экологийн тэнцвэрт үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү бүтээн байгуулалтыг ийнхүү бид зургаан жилийн хугацаанд барьж бий болгон ашиглалтанд орууллаа.

Аливаа үйлс бүхний анхдагч санаачлагч чухал. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2020 онд буюу Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж 2026 оны зургадугаар сарын 15-ны энэ өдөр ийнхүү ашиглалтанд орж байна. Бид ажиллах боловсон хүчнийг 2023 оноос тасралтгүй бэлтгэж, БНХАУ-ын хотуудад сургалтад сургаад байгаа. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллах юм.

"Цэвэрлэхийн үнэрийг яах вэ, хөөе Төрхүү" гэхчлэн нийслэл 62 жилийн турш ашигласан Төв цэвэрлэх байгууламжийн үнэр танар, түүнээс үүдсэн "гэм зэм"-ийг би, бид үүрч Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар ын хамт олонтойгоо чичлүүлж зэмлүүлж ирлээ. Бид зүтгэсэн, хичээсэн, хуучин цэвэрлэхтэйгээ шинэ байгууламж ашиглалтанд орох энэ өдрийг хүртэл ур ухаан, хүчээ дайчлан их хотынхны ая тухын төлөө зүтгэсэн. Өнөөдөр бид будаг нь ханхалсан шинэхэн цэвэрлэх байгууламжаа албан ёсоор хүлээж авлаа. Тохируулга хийх ажил 2025 онд эхэлсэн юм. Энэ дашрамд түүхэн төсөлд оролцсон бүх байгууллагууд хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын дарга

Цогтсайханы ТӨРХҮҮ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.