Амбулаторийн үйлчилгээг цахим шилжүүлэггүй авах боломж бүрдлээ
Ulsturch.mn
/
4 цаг 14 мин

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж эхэлсэн. Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтуудыг тусгасан байна. Тодруулбал, шинэ журмаар амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон амбулаторийн үзлэгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй үйлчлүүлэх аж.

Цахим шилжүүлэг аваагүй тохиолдолд 20,000 төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.

Харин хавдар, халдварт өвчин, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, харшил, нүд, сэтгэц, зан үйлийн эмгэг, осол гэмтэл, мэс засал, диализ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах болон архаг өвчний хяналтын үзлэг, мэс заслын боолт, амбулаториор хийх оношилгоо, ажилбар зэрэг тусламж, үйлчилгээг өмнөхийн адил цахим шилжүүлэггүйгээр шууд авах боломжтой юм. Мөн шинэ зохицуулалтын дагуу 0-18 насны хүүхдүүд бүх төрлийн тусламж, үйлчилгээг цахим шилжүүлэггүйгээр авах боломжийг бүрдүүлсэн бол жирэмсний хяналтад анх удаа үзүүлэхэд цахим шилжүүлэг шаардлагатай ч, дараагийн шатны үзлэгүүдэд дахин шаардахгүй байхаар уян хатан зохицуулжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.