УБТЗ ХНН-ийнхэн "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т оролцлоо
Өнөөдөр Зам, тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээж үг хэлэв. Өдөрлөгт УБТЗ-ын удирдлага, тус нийгэмлэгийн алба, хэлтэс, аж ахуйн нэгжүүд оролцож, нийгэмлэгийн ажил үйлчилгээг иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж сурталчлах төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулав. Мөн хамтран ажилладаг зарим байгууллагад шагнал гардуулж, өдөрлөгт оролцогчдын дунд хонжворт сугалаа зохион байгуулж, азтаныг шалгаруулж шагнал гардуулав. Өдөрлөгт иргэд олон нийт идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийн арга хэмжээ энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 27 мин
-
12 цаг 54 мин
-
12 цаг 58 мин
-
13 цаг 14 мин
-
14 цаг 56 мин